Automation

Процессын автоматжуулалт

Хүсэлт, баталгаажуулалт, тайлан зэрэг давтагддаг ажлыг цахим урсгал болгож, гар ажиллагаа болон алдааг багасгана.

Байгууллагын дотоод процесс автоматжуулалт

Танай байгууллага Microsoft 365 ашигладаг бол нэмэлт систем худалдан авалгүйгээр олон процессыг автоматжуулах боломжтой. Бид хэрэгцээнд тань тохирсон урсгалыг зохиож, нэвтрүүлнэ.

Хүсэлт ба баталгаажуулалт

Худалдан авалт, чөлөө, зардлын хүсэлтийг цахимаар илгээж, Teams болон Outlook дээрээс шууд батлах урсгал үүсгэнэ.

Цахим маягт ба аппликейшн

Цаасан болон Excel маягтыг Microsoft Forms, Power Apps аппликейшнээр сольж, мэдээллийг нэг дор цуглуулна.

Баримт бичгийн урсгал

SharePoint дээр гэрээ, албан бичгийг автоматаар ангилж хадгалах, хувилбар хянах, хариуцагчид мэдэгдэх.

Тайлан ба мэдэгдэл

Давтагддаг тайланг автоматаар бэлтгэж тогтсон хугацаанд илгээх, хугацаа хэтэрсэн ажлын талаар сануулга өгөх.

Хэрхэн ажилладаг вэ?

  1. 1

    Процессын шинжилгээ

    Одоогийн ажлын урсгалыг хамтдаа зурж, автоматжуулах боломжтой алхмуудыг тодорхойлно.

  2. 2

    Шийдлийн загвар

    Урсгал, маягт, эрхийн тохиргооны загварыг гаргаж, танай багтай баталгаажуулна.

  3. 3

    Хөгжүүлэлт ба туршилт

    Шийдлийг бүтээж, бодит өгөгдөл дээр туршиж, санал хүсэлтийн дагуу сайжруулна.

  4. 4

    Сургалт ба хүлээлгэн өгөх

    Хэрэглэгч болон админуудад сургалт орж, баримт бичгийн хамт хүлээлгэн өгнө.

Ашигладаг платформ

Power AutomatePower AppsSharePoint OnlineMicrosoft TeamsMicrosoft Forms

Уулзалт товлох

Хэрэгцээгээ товч бичээд илгээнэ үү. Манай мэргэжилтэн 1 ажлын өдрийн дотор холбогдоно.

Your Cart

Your cart is empty